Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтад хамрагдлаа

Сургалтын үр дүнг санал асуулгаар тодруулж, цаашид зохион байуулах сургалт, хийх ажлынхаа зорилтыг тодорхойлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтад хамрагдлаа
Сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газар нь аймгуудын Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн стандартчиллын салбар сангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Орон нутгийн салбар сангийн үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх нь” сургалт семинарыг өнгөрсөн даваа, мягмар гарагт зохион байгуулжээ.

Сургалт, семинарт оролцож буй ажилтнуудад “Монгол Улсын стандартчилал техникийн зохицуулалтын бодлого, цаашдын зорилт, олон улсын түвшинтэй харьцуулах нь”, “Стандартчилал, техникийн зохицуулалтын эрх зүйн орчны шинэчлэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 64 дүгээр тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ”, ”Сургалт зохион байгуулах арга зүй" зэрэг 10 гаруй сэдвээр сургалт явуулж мэдээлэл солилцсон байна.

Сургалтын үр дүнг санал асуулгаар тодруулж, цаашид зохион байуулах сургалт, хийх ажлынхаа зорилтыг тодорхойлжээ.

Хуваалцах