Сургалтын эмнэлэг байгуулна
ЭМШУИС-д түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Учир нь эл сургуулийн хувьд сургалтэрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэг байхгүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцдэггүй гэнэ.
Мэдээллийн алба

ЭМШУИС-д түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Учир нь эл сургуулийн хувьд сургалт эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэг байхгүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцдэггүй гэнэ.
Тус сургуулийн харьяанд сургалтын эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт, энэ ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгалаа.


















