Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтын полигонд их засвар хийлээ

Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн өдөр тутмын дасгал сургуулилалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын полигонд их засвар хийлээ
Сургалтын полигонд их засвар хийлээ. Зураг: МҮОНРТ

Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн өдөр тутмын дасгал сургуулилалт, бүтцийн нэгжүүдэд шинээр ажилд орсон ажилчдыг сургах зориулалт бүхий сургалтын талбайн засварын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дууслаа.

Тус сургалтын полигоны газар доорх байгууламж, өндрөөс аврах ажиллагаа, авто тээврийн ослоос осолдогчийг аврах, нурангид ажиллах болон шатаж тослох материал хадгалах саванд гарсан гал түймрийг унтраах зориулалтын цэгүүдэд шинээр үзэгчдийн суудал болон саравч хийж, бүх талбайг бетондож шинээр сэтгэл зүйн зурвас хийлээ.

Ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдээс сургалтын полигоныг засварлах санаачлагыг гаргаж, төсөв төлөвлөгөөг гаргасан бөгөөд зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас шийдвэрлэсэн юм. Мөн засварын ажлыг “Шинжүү” ХХК-ны хамт олонд хийж гүйцэтгэлээ гэжОрхон аймгийн Онцгой байдлын газрынГал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас мэдээллээ.

Хуваалцах