Сургалтын төлбөр нэмсэн асуудлыг ШӨХТГ шалгахгүй
Тухайлбал, ХААИС 13 хувиар нэмсэн бол МУБИС 15 хувиар, ЭМШУИС 25 хувиар тус тус нэмжээ.
Мэдээллийн алба

Жилээс жилд их сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэж, иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй их сургуулиуд сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмсэн байна. Тухайлбал, ХААИС 13 хувиар нэмсэн бол МУБИС 15 хувиар, ЭМШУИС 25 хувиар тус тус нэмжээ.
Иргэд их сургуулиудын сургалтын төлбөрөө нэмж буй шалтгааныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар шалгуулахыг хүсдэг хэдий ч ШӨХТГ газар их, дээд сургуулийн төлбөр нэмсэн шалтгааныг шалгадаггүй ажээ. Учир нь хуулийн дагуу тухайн сургуулийн удирдах зөвлөл уг асуудлыг шийддэг байна. Ярианд анхаарлаа хандуулна уу.


















