Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутнууд эсэргүүцлээ

Төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмсэн. Харин оюутнууд үүнийг эсэргүүцэж, төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутнууд эсэргүүцлээ
Сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутнууд эсэргүүцлээ. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмсэн. Харин оюутнууд үүнийг эсэргүүцэж, төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.

Тухайлбал, МУИС л гэхэд сургалтын төлбөрөө 30 хувиар нэмсэн. Энэ нь оюутан залуус болон эцэг эхчүүдийн амьжиргаанд хүндээр тусч байна. Хамгийн гол нь төлбөрийг ингэж нэмэх нь үндэслэлгүй гэж оюутнууд хэллээ. МУИС-ийн оюутан н.Азжаргалын ярихыг сонсоё.

Энэ хөдөлгөөнд МУИС болон ШУТИС, МУБИС, ХААИС-ийн оюутан залуус нэгдсэн. Тэд төлбөрийн нэмэгдлийг инфляцийн түвшинтэй уялдуулж, 10 хувь болгон бууруулах ёстой гэдгийг онцолж байна.

Хуваалцах