Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад суралцана

Гадаадад суралцагч нь Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад суралцана
Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад суралцана. Зураг: МҮОНРТ

Боловсрол Шинжлэх ухааны яамнаас "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулахаар болжээ.

Салбарын яамнаас дээрх мэргэжлийн дагуу суралцах хүсэлтэй хүмүүст шалгуур тавьсан бөгөөд шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах квотод багтаан мэргэжлийн чиглэлээр суралцуулах аж.

Мөн шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах тухай шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах ажээ.

Хуваалцах