Сургууль орчмын гарцыг 3D зургаар чимэглэнэ
Нийслэлийн соёл урлагийн газраас Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар чимэглэхээр боллоо. Энэ ажлын хүрээнд Нийслэл дэхь зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгосон байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн соёл урлагийн газраас ЕБС-ийн орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар чимэглэхээр болж зам тээврийн осол гарч болзошгүй 20 байршлыг сонгосон байна.
3D зургийг 5-р сургуулийн өмнөх зам, 28, 40-р сургуулийн зам, 13-р сургуулийн хойд зам, Монгол 3-р сургуулийн өмнөх зам, 14-р сургуулийн хойд зам, Амгалан цогцолборын өмнөх зам, 1-р сургуулийн өмнөх зам, 34-р сургуулийн өмнөх зам, 32-р сургуулийн зүүн талын зам, 75-р сургуулийн өмнөх зам, 105-р сургуулийн өмнөх зам, 62-р сургуулийн өмнөх зам, 65-р сургуулийн өмнөх зам, 102-р сургуулийн хажуу талын зам, 58-р сургуулийн өмнөх талын зам, 71-р сургуулийн хажуу талын зам, 35-р сургуулийн хажуу талын зам, 49-р сургуулийн хажуу талын зам, 17-р сургуулийн хажуу талын зам, 39-р сургуулийн хажуу талын зам /Дэнжийн мянгын уулзварын дэргэд/ зэрэг газарт зурахаар төлөвлөжээ.


















