Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургууль сэтгэл зүйчтэй байх эсэхийг хуулиар шийдвэрлэнэ

Өнөөдрийн байдлаар сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчээр давхар ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургууль сэтгэл зүйчтэй байх эсэхийг хуулиар шийдвэрлэнэ
Сургууль сэтгэл зүйчтэй байх эсэхийг хуулиар шийдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Сургууль сэтгэл зүйчтэй байх эсэхийг Боловсролын тухай хуулиар шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчээр давхар ажиллаж байна. Тэднийг Багшийн мэргэжил дээшлүүлэх инститтуээс нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтаар мэргэшүүлжээ. Гэхдээ бүх хүүхдэд ганц нийгмийн ажилтан хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй. Тиймээс албан ёсоор сэтгэл зүйчийн орон тоог бий болгохоор Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга н.Ням-Очир ярьж байна.

Уг нь УИХ-ын 24-р тогтоолд сургуульд сэтгэл зүйч ажиллуулахыг тусгасан байдаг. Энэ дагуу олон улсын хөтөлбөртэй сургууль бүрт сэтгэл зүйч ажилладаг болжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн сургуульд сэтгэл зүйч ажиллаж байна. Харин сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоход хуулиар зохицуулах шаардлагатай байгаа юм.

Хуваалцах