Сургууль шинэ байртай боллоо
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын дунд сургууль 320 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн шинэ байраа хүлээн авлаа. Шинэ байранд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөгийг гаргасан байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын дунд сургууль 320 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн шинэ байраа хүлээн авлаа. Шинэ байранд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөгийг гаргасан байна. 1925 онд сургуультай болсон тус сум өдий хүртэл зориулалтын байргүй байсан юм. Шинэ сургуулийн барилгын ажлыг "ӨВМТХ" компани 2 жилийн хугацаанд гүйцэтгэжээ.


















