Сургууль, цэцэрлэгийн орчинг тохижуулна
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектур дизайны хэлтсээс хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор сургууль, цэцэрлэгт судалгаа хийж, олон улсын жишгийн дагуу тохижилт хийхээр төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Эхний ээлжинд авто замд ойрхон оршдог сургууль, цэцэрлэгүүд рүү орох, гарах хэсгийг тохижуулах ажлыг хийхээр судалж байна. Улаанбаатар хотын төрийн болон хувийн өмчийн 154 сургуулийн 70 хувийнх нь дэд бүтэц, орчин нөхцөл нь хүндрэлтэйд тооцогддог аж.
Тодруулбал сургууль, цэцэрлэгийн гол орц нь авто машины зогсоолтой холилдсон, авто замын уулзвартай ойрхон, хүүхдүүдийн тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх талбай байхгүй зэргээр шийдэх асуудал олон байгааг Ерөнхий төлөвлөгөөний газраас судалжээ.