Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангуулж байна
2021-2022 оны хичээлийн шинэ жил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчин болон нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангуулах,
Мэдээллийн алба

2021-2022 оны хичээлийн шинэ жил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчин болон нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангуулах, шугам хоолойн таг, цахилгааны аюулгүй байдалд үзлэг, шалгалт хийж холбогдох байгууллагуудаар зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Иймд сургууль цэцэрлэг, эрчим хүч, ус суваг хариуцсан байгууллагууд шугам хоолойн таг, цахилгааны аюулгүй байдалд үзлэг хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар


















