Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх хүсэлт гаргав
Төр захиргааны байгууллага, их, дээд болон ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн тарах цагт өөрчлөлт оруулах хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд гаргасан байна.
Мэдээллийн алба

Нийслэлд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 41 мянга 606 автомашин нэмэгдэж, нийт 441 мянга 836 тээврийн хэрэгсэлтэй болжээ. Тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл их болж байгаа гэнэ. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллага, их, дээд болон ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн тарах цагт өөрчлөлт оруулах хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд гаргасан байна. Ийм арга хэмжээ авснаар замын түгжрэлийг хөрөнгө мөнгө заралгүй бууруулах боломжтой аж.


















