Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэллээ

Өнөөдрөөс 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобус явж эхэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэллээ
“Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобус явж эхэллээ. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ. Тиймээс сургуулийн автобусыг явуулж эхлээд байна. Өнгөрсөн жил сургуулийн автобус туршилтаар явж эхэлсэн. Ингэснээр замын түгжрэл 3 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ ондоо багтаан олон улсын стандартын шаардлага хангасан 75 сургуулийн автобусыг оруулж ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын зам тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх хэллээ.

Mongolian National Radio · Өнөөдрөөс 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобус явж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 133 төрийн өмчийн сургуульд 300 мянга орчим хүүхэд бага ангийн сурагчид суралцаж байна. Өнгөрсөн жил эцэг, эхчүүд хүүхдээ автобусанд буулгах, суулгахад хариуцлагагүй хандах тохиолдол их гарсан. Иймд энэ жил хариуцлагатай хандахыг санууллаа.

Нийслэлийн Засаг даргын зам тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх ингэж ярилаа.

Mongolian National Radio · Нийслэлийн Засаг даргын зам тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх

Өдөр тутам 50-60 мянган автомашин сургуулийн хүүхэд хүргэж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгааг Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас гаргажээ.

Хуваалцах