Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сургуулийн автобус” өнөөдрөөс үйлчилж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сургуулийн автобус” өнөөдрөөс үйлчилж эхэллээ
“Сургуулийн автобус” өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхлээд байна.

Эхний ээлжинд СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ.

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулах, хяналтын төхөөрөмж суурилуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлууд бүрэн хийгдсэн байна. Энэ ажлыг эхлүүлснээр хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах