Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн насны 3 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн насны 3 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Сургуулийн насны 3 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн сургуулийн насны 3 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, Хангай захын баруун замд Эрдэм транс ХХК-ийн H.Aero City маркийн автобусны жолооч Б нь зорчигч 53 настай эмэгтэй Э-г унагаж гэмтээсэн.

2. СБД-ийн нутаг 32-ын автобусны буудлын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Zil-130 маркийн Ц жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М гэмтжээ.

Хуваалцах