Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн ойролцоох зам дээр 2 хүүхэд автомашинд мөргүүлжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа билээ. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалга

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн ойролцоох зам дээр 2 хүүхэд автомашинд мөргүүлжээ
Сургуулийн ойролцоох зам дээр 2 хүүхэд автомашинд мөргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа билээ. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Хуваалцах