Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн орчны зөрчил дутагдлыг арилгаж ажиллах ёстой гэдгийг хатуу анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 138 сургуульд 770 гаруй зөрчил илэрсэн. Энэ тоо боловсролын салбарын үйл ажиллагаа ямар байгааг харуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн орчны зөрчил дутагдлыг арилгаж ажиллах ёстой гэдгийг хатуу анхаарууллаа
Сургуулийн орчны зөрчил дутагдлыг арилгаж ажиллах ёстой гэдгийг хатуу анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 138 сургуульд 770 гаруй зөрчил илэрсэн. Энэ тоо боловсролын салбарын үйл ажиллагаа ямар байгааг харуулж байна. Цаашид нийслэлийн Боловсролын газрын дарга, боловсролын салбар хариуцсан орлогч дарга нар энэ талд анхаарал хандуулж ажиллана. Сурах орчны аюулгүй байдал, сургуулийн орчны зөрчил дутагдлыг арилгаж ажиллах ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.

Түүнчлэн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах, Авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, үер усны аюулаас сэргийлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд дор бүрнээ анхаарч, төлөвлөгөө гаргаж ажиллах, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгалаа.

Хуваалцах