Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлын чиг үүргийг тодорхой болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг бай
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мягмар ажиллана. Ажлын байрны тодорхойлолтыг 02 сарын 20-ны дотор боловсруулж батлуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулснаар захирал, эрхлэгч нарын ажлын чиг үүрэг тодорхой болж, хөдөлмөрийн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний дагуу хариуцлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















