Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сургуулилалтын үеэр амиа алдагдсдын ар гэрт Пентагон эмгэнэл илэрхийллээ

Зохион байгуулагчид нь ОХУ, Украины дайнтай холбоогүй гэж эхнээсээ мэдэгдсэн НАТО-гийн сургуулилалтын үеэр өнгөрсөн баасан гарагт Хойд туйлын тойрог дахь Норвегийн хотод Оспрей онгоц сүйрсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулилалтын үеэр амиа алдагдсдын ар гэрт Пентагон эмгэнэл илэрхийллээ
Сургуулилалтын үеэр амиа алдагдсдын ар гэрт Пентагон эмгэнэл илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Зохион байгуулагчид нь ОХУ, Украины дайнтай холбоогүй гэж эхнээсээ мэдэгдсэн НАТО-гийн сургуулилалтын үеэр өнгөрсөн баасан гарагт Хойд туйлын тойрог дахь Норвегийн хотод Оспрей онгоц сүйрсэн. Ослын улмаас амиа алдсан тэнгисийн явган цэргийн дөрвөн албан хаагчийн ар гэрийнхэнд Пентагон эмгэнэл илэрхийллээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Норвегийн цагдаа нар ослын үеэр тухайн бүс нутагт цаг агаар муу байсан гэж мэдэгджээ.

Тэнгисийн цэргийн нисэх хүчний 2 дугаар жигүүрт томилогдсон явган цэргүүд НАТО-гийн "Хүйтэн хариу үйлдэл" нэртэй сургуулилтад оролцож байсан юм.

Баасан гарагийн орой 18.00 цагийн өмнө буухаар төлөвлөж байсан MV-22B Osprey загварын онгоц Норвегийн Бүда хотын захиргааны өмнөд хэсэгт орших Бейарн дахь Гретаедален хотод осолджээ. Хүйтэн хариу үйлдэл сургуулилтад 27 орны 30 мянга орчим цэрэг, 220 нисэх онгоц, 50 хөлөг онгоц оролцож байна.

НАТО-гийн гишүүн бус Финланд, Швед улсууд мөн энэ сургуулилалтад оролцож байгаа юм. Гуравдугаар сарын 14-нд эхэлсэн сургуулилт дөрөвдүгээр сарын 1-нд дуусна. Осол гарч дөрвөн хүний амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Гэсэн хэдий ч хүйтэн хариу арга хэмжээ үргэлжлэх болно гэж Норвегийн Зэвсэгт хүчний штабын дарга мэдэгджээ.

Хуваалцах