Сургуулиуд 9-р сарын 1-нд нээлтээ хийнэ
Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1 амралтын өдөр буюу ням гарагт таарч байгаа. 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиуд уг өдөр хийхээр болсон талаар Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Тус өдөр ерөнхий боловсролын сургуулиуд дараах хуваарийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Үүнд:
-8.00-8.40 цаг: Хичээлийн шинэ жилийн нээлт
-9.00-9.40 цаг: "Монголын нууц товчоо" хичээл
-10.00-10.40 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл.
Ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хичээлийн хуваарийнхаа дагуу хичээллэх бол цэцэрлэгүүд шууд есдүгээр сарын 2-ны даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.