Сургуулиудын хамран сургах тоог шинэчлэн тогтооно
Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 23 мянган хүүхэд нэгдүгээр ангид орно гэсэн тооцоог гаргажээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 23 мянган хүүхэд нэгдүгээр ангид орно гэсэн тооцоог гаргажээ. Бүртгэлийн үед багш ажилчдын өмнө тулгардаг нэгэн бэрхшээл бол сургуулийнх нь хүүхдийн тоо ихдэх явдал юм. Улмаар хичээлийн шинэ жил эхлэхэд нэг ангид хэт олон хүүхэд суралцаж байх тохиолдол бий. Харин энэ байдлыг арилгах үүднээс зарим сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоохоор болжээ. Уг асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга н. Отгонбагана ярилаа.


















