Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2025 эхэллээ

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ /PISA-2025/ 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2025 эхэллээ
Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2025 эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ /PISA-2025/ 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байна.Нийслэлээс 2025 онд тус үнэлгээнд хамрагдах 91 (81-ЕБС, 10-МБС) сургуулийн 15 настай 3822 суралцагч түүвэрт сонгогдсон.

PISA нь сурагчдын мэдлэг чадварыг математик, унших чадвар, байгалийн ухаан, цахим орчинд суралцахуй үндсэн чиглэлээр үнэлнэ. Сурагчдын компьютер дээр даалгавар гүйцэтгэх хугацаа 2 цаг байна.Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилго бүхий асуулга судалгаанд дараах хүмүүс хамрагдана.

-Сурагч /цахимаар, 40-50 минут/-Сургуулийн захирал /цахимаар, 40-50 минут-Байгалийн ухааны багш /цахимаар, 40-50 минут/-Эцэг, эх /цаасаар, 35-40 минут/ Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Хуваалцах