Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сурталчилгааны авто машинтай боллоо

Нийслэлийн онцгой байдлын газар иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах “тусгай” авто машинтай болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурталчилгааны авто машинтай боллоо
Сурталчилгааны авто машинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газар иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах “тусгай” авто машинтай болжээ.

Тус авто машин нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-д ашиглагдах бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас тусламжаар ирүүлжээ.

Тус авто машиныг ашиглан танхимын болон газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюулт үзэгдэл, ослуудаас урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага, сургалт, сурталчилгааны ажлуудыг иргэдийг хамруулан хийх онцлогтой юм байна.

Хуваалцах