Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сөрөг хүчнээс нэр дэвшигчийн штабын төлөөлөгчийг баривчилжээ

Индонезийн цагдаагийн газар Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчийн штабын нэгэн төлөөлөгчийг сонгуулийн үр дүнг зарлах үеэр эсэргүүцлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар зэхсэн хэргээр баривчилжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сөрөг хүчнээс нэр дэвшигчийн штабын төлөөлөгчийг баривчилжээ
Сөрөг хүчнээс нэр дэвшигчийн штабын төлөөлөгчийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Индонезийн цагдаагийн газар Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчийн штабын нэгэн төлөөлөгчийг сонгуулийн үр дүнг зарлах үеэр эсэргүүцлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар зэхсэн хэргээр баривчилжээ. Энэ тухай “Жакарта Пост” сонин пүрэв гарагт мэдээллээ.

Хуулийн байгууллагын мэдээллээс үзэхэд сөрөг хүчний Үндэсний мандатын намын гишүүн, өмгөөлөгч ЭггиСужианаг “Сонгуулийн төв хорооны эсрэг эсэргүүцлийн арга хэмжээтэй зохион байгуулахаар хуурамч мэдээлэл тараасан” гэж буруутгасан байна. Сонгуулийн төв хорооноос сонгуулийн үр дүнг энэ сарын 22-нд зарлахаар төлөвлөсөн юм.

Индонезийн хуулиар бол Сужианаг шүүхийн шийдвэргүйгээр 20 хүртэл хоног хорих боломжтой юм байна. Сөрөг хүчний нэр дэвшигч ПрабовоСубиантог дэмжигчид энэ сарын 10-нд Сонгуулийн төв хорооны байрны дэргэд ийм эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан. Мөн 05 дугаар сарын 14-ний өдөр давтан жагсаал болсон. Энэ жагсаалын үеэр нэр дэвшигч Субианто Индонезийн Ерөнхийлөгч ЖокоВидодог энэ сонгуульд ялбал сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Сөрөг хүчнийхэн дараагийн жагсаалаа 5 дугаар сарын 22-нд хийхээр төлөвлөж байсан юм.

Үүнтэй зэрэгцээд Сонгуулийн төв хороо пүрэв гарагт сонгуулийн урьдчилсан дүн мэдээг гаргасан байна. Саналын хуудасны 84 хувийг боловсруулахад одоогийн Ерөнхийлөгч Видодо өрсөлдөгч Субиантогоос 13 хувиар илүүрхэж байна.

Индонез улсад өнгөрсөн 4 дүгээр сарын 17-нд бүх нийтийн сонгууль болсон юм. Иргэд энэ өдөр Ерөнхийлөгч, парламентын хоёр танхимын гишүүд, орон нутгийн хууль тогтоогчдоо сонгосон. Дэлхийн хамгийн өргөн хүрээтэй энэ сонгуульд 240 мянга орчим нэр дэвшигч 20 мянган суудлын төлөө өрсөлдсөн юм. 193 сая хүн санал өгөх эрхтэйгээс 80 хувь нь сонгуульд оролцжээ.

Хуваалцах