Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ
“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Ингэснээр Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны газрын асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэсгэр дэх АНУ-ын Элчин сайдын яамны урд талд баригдаж буй Улсын төв номын сангийн хэрэгцээнд зориулж Элчин сайдын яамны газрын урд хэсгээс БСШУСЯ-нд шилжүүлэхийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Маршал таун” хотхоны урд талд байрлах Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдын яамны газраас хасч улсын тусгай хэрэгцээнд авахыг тус тус дэмжив.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах