Сурвалжлагч сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Монголын мэдээ” сувагт сурвалжлагч сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Монголын мэдээ” сувагт сурвалжлагч сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага: Гадаад болон дотоодод сэтгүүл зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн, сэтгүүлчээр ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
- Эрэн сурвалжлах, мэдээллийг боловсруулж бичих, нэвтрүүлэг хөтлөх, зөв бичих чадвартай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Телевизийн салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
- Aнгли болон нэгээс доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















