Сурын харваанд гэр бүлийн хоёр тэргүүллээ
Түүнчлэн эрэгтэй сурын харвааны төрөлд спортын мастер Б.Батбаатар түрүүлснээр Монгол Улсын мэргэн цолны болзол хангасан байна.
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадмын халх сурын харвааны шилдгүүд тодорлоо. Сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг түрүүлснээр хошой мэргэн боллоо. Тэрбээр 29 жилийн дараа сурын харваанд түрүүлж байгаа бөгөөд 40 сум тавьж, 37 оноо авчээ.
Түүнчлэн эрэгтэй сурын харвааны төрөлд спортын мастер Б.Батбаатар түрүүлснээр Монгол Улсын мэргэн цолны болзол хангасан байна. Тодруулахад, Б.Батбаатар болон С.Энхтунгалаг нар нь нэг гэр бүлийн хоёр юм.


















