Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сүү, тарган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шударга ажиллахыг уриалав

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Худал мэдээлэл өгдөг сүүний үйлдвэрүүдийн тухай” сэдэвт хэвлэлийн хурал хийж нэр бүхий компаниудыг сүү тарагныхаа орцыг буруу мэдээлдэг талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, “Гоё тараг, “ Талын монгол”, “Цөцгийтэй тараг”, “Тарган ундаа”, “Бифидо”

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүү, тарган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шударга ажиллахыг уриалав
Сүү, тарган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шударга ажиллахыг уриалав. Зураг: МҮОНРТ

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Худал мэдээлэл өгдөг сүүний үйлдвэрүүдийн тухай” сэдэвт хэвлэлийн хурал хийж нэр бүхий компаниудыг сүү тарагныхаа орцыг буруу мэдээлдэг талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, “Гоё тараг, “ Талын монгол”, “Цөцгийтэй тараг”, “Тарган ундаа”, “Бифидо” зэрэг тараг болон “Миний Монголын сүү” , “Өглөө” сүү, “Милько” сүү зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компаниудыг шошгололт болон стандартын зөрчилтэй байна гэж мэдээлсэн юм.

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын зүгээс эдгээр компаниудыг МЕХГ, ШӨХТГ-ууд шалгах шаардлагатай байгааг сануулсан юм.

Мөн эдгээр компани бүтээгдэхүүнээ буруу нэрлэж байна гэж үзэж байгаагаа дуулгалаа. Тодруулбал, “Гоё” тараг нь хүнсний нэмэлт, элсэн чихэр хольсон учраас тараг гэхээсээ илүүтэйгээр иогурт гэж нэрлэвэл зохилтой гэсэн юм. Түүнчлэн гадуур худалдаж буй савлагаатай сүүг үнээний болон хуурай сүүнээс гаргасан нь тодорхойгүй байдаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар мэдээллээ.

Хуваалцах