Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Сүүдэр” нэртэй олон улсын анимэйшн киноны продюсероор А.Баярцэцэг ажиллажээ

“St. Louis” олон улсын кино наадам ирэх арваннэгдүгээр сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүүдэр” нэртэй олон улсын анимэйшн киноны продюсероор А.Баярцэцэг ажиллажээ
“Сүүдэр” нэртэй олон улсын анимэйшн киноны продюсероор А.Баярцэцэг ажиллажээ. Зураг: МҮОНРТ

Монголын уран бүтээлчид Холливудын мэргэжлийн кино уран бүтээлчдийн холбоотой хамтран бүтээсэн “Shadow” буюу “Сүүдэр” нэртэй анимэйшн АНУ-д зохион байгуулагддаг 30 дахь удаагийн “St. Louis” олон улсын кино наадмын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд шалгарчээ.

Энэ кино наадамд түрүүлбэл Оскарын богино хэмжээний кино наадмын төрөлд өрсөлдөх хүсэлтээ өгөх эрхтэй болох аж.

“St. Louis” олон улсын кино наадам ирэх арваннэгдүгээр сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

“Сүүдэр” анимэйшнийг бүтээхэд дөрвөн сарын хугацааг зарцуулсан ба дэлхийн 12 орны 114 уран бүтээлч хамтран ажилласан байна.

Тус бүтээлийн продюсероор, жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг ажиллажээ.

Хуваалцах