Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Суудлын тэрэг 1000 төгрөг төлнө

Үүнд суудлын тэрэг 1000 төгрөг, ачааны тэрэг 3.5 тн хүртэл 1000, 3.5-18 тн хүртэл 2000, 18-24 тн хүртэл 3000, 24 тонноос дээш бол 5000 мянган төгрөг, механизм мөн 5000 төгрөгийн хураамж төлөх ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Суудлын тэрэг 1000 төгрөг төлнө
Суудлын тэрэг 1000 төгрөг төлнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн захын цэгүүдэд байрлах шалган бүртгэх товчоогоор автомашин өнгөрөхдөө 500 төгрөгний хураамж төлдөг байсныг НИТХ-ын тогтоолоор өөрчлөөд байгаа. Тодруулбал шалган бүртгэх товчоогоор өнгөрч байгаа Улаанбаатар хотын улсын дугаартай автомашин татвар төлөхгүй, харин орон нутгийн тээврийн хэрэгслүүд тогтоосон үнийн дагуу төлбөр төлөх юм байна. Үүнд суудлын тэрэг 1000 төгрөг, ачааны тэрэг 3.5 тн хүртэл 1000, 3.5-18 тн хүртэл 2000, 18-24 тн хүртэл 3000, 24 тонноос дээш бол 5000 мянган төгрөг, механизм мөн 5000 төгрөгийн хураамж төлөх ажээ.

Хуваалцах