Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Суугаа ажил хаялтыг хүчээр тараажээ

Судан улсын нийслэл Хартум хотын Зэвсэгт хүчний ерөнхий командлалын төв байрны дэргэд болж байгаа суугаа ажил хаялтыг Суданы цэрэг, тусгайгийнхан хүчээр тараажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Суугаа ажил хаялтыг хүчээр тараажээ
Суугаа ажил хаялтыг хүчээр тараажээ. Зураг: МҮОНРТ

Судан улсын нийслэл Хартум хотын Зэвсэгт хүчний ерөнхий командлалын төв байрны дэргэд болж байгаа суугаа ажил хаялтыг Суданы цэрэг, тусгайгийнхан хүчээр тараажээ.

Энэ үеэр гурван хүн амь насаа алдаж, 60 хүн гэмтэж, бэртсэн тухай “Судан Ахбар” мэдээллийн портал мэдээлсэн байна. Энд иргэд хоёр сарын өмнөөс ажил хаялт зарлаж, майхан босгосон юм.

Харин Суданы арми энэ ажил хаялтыг үндэсний аюулгүй байдалд бодит аюул заналхийлэл учруулж байна гэж үзээд ажил хаягчдын эсрэг арга хэмжээ авна гэж хэд хоногийн өмнөөс анхааруулжээ.

Үүний хариуд сөрөг хүчнээс олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлэхийг уриалсан байна. Хүмүүс нийслэлийн төдийгүй дагуул хотуудын зам, гүүрийг хааж, чулуу шидэж, дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хүчнийхэн эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, галт зэвсэг хэрэглэж байгаа тухай гэрчүүд мэдээлсэн байна.

Суугаа ажил хаялтыг хүчээр тараасны дараа Суданы сөрөг хүчнийхэн тус улсын Цэргийн зөвлөлтэй яриа хэлэлцээ хийхээ бүрэн зогсоосноо зарлалаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Судан улсын Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагасны дараа тус улсын арми төрийн эрхийг гартаа авсан юм.

Харин дөрөвдүгээр сарын 6-наас Суданы армийн төв байрны гадаа засгийн эрхийг иргэний хүчинд шилжүүлэхийг шаардсан хүмүүс суугаа ажил хаялт зарлаж эхэлжээ.

Хуваалцах