Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сөүл хотноо дайныг эсэргүүцэгчид жагсаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалсныг эсэргүүцэж буйгаа Өмнөд Солонгосын иргэд илэрхийлэн нийслэл Сөүл хотноо жагсаж байна. Дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Сөүл дэх АНУ ын элчин сайдын яамны байрны гадна цуглацгаасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сөүл хотноо дайныг эсэргүүцэгчид жагсаж байна
Сөүл хотноо дайныг эсэргүүцэгчид жагсаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалсныг эсэргүүцэж буйгаа Өмнөд Солонгосын иргэд илэрхийлэн нийслэл Сөүл хотноо жагсаж байна. Дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Сөүл дэх АНУ ын элчин сайдын яамны байрны гадна цуглацгаасан байна.

Тэд Ерөнхийлөгч Трампаас уулзалтаа цуцалж ихэмсэг зан гаргасныхаа төлөө уучлал гуйхыг шаардаж байлаа. Мөн АНУ БНАСАУ ын яриа хэлэлцээг нэн даруй сэргээхийг шаардаж байна. Тэд ийм уриа лоозонгууд барин жагссаны зэрэгцээ Трамп Ерөнхийлөгчийг дүрсэлсэн баг зүүн Умардын удирдагч Ким Жон Ун төдийгүй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МунЖэИн нараас уучлал гуйж байгааг дүрслэн харуулцгааж байлаа. энэ хооронд АНУ, Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэрээ ирэх 7 хоногт танилцуулна гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр ирж байна. wall street journal-ийн цагаан ордон дахь эх сурвалж энэ тухай мэдэгдсэн байна. түүнчлэн өчигдөр АНУ ынүндэсний аюулгүй байдлын зөвлөл Умардын эсрэг цэргийн ажиллагаа явуулах, шинэ хориг зэрэг цаашид ямар арга хэмжээ авахаа хэлэлцсэн тухай мэдээлсэн байна.

Хуваалцах