Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно

Сөүл хотын захиргааны зүгээс Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд гамшгийн эсрэг нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно
Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд мөнгөн тусламж олгоно. Зураг: МҮОНРТ

Сөүл хотын захиргааны зүгээс Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд гамшгийн эсрэг нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор боллоо. Одоогоор нийт 30 тэрбум воныг төсөвлөөд байгаа бөгөөд удахгүй хэрхэн хүртээх талаар шийдвэр гарна.

Хүний эрхийн үндэсний комисс гамшгийн үед гадаад улсын иргэн гэдгээр ялган гадуурхах ёсгүй хэмээн үзсэний үүднээс гадаад иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон юм. Гёнги аймгийн хувьд гадаад иргэдэд мөнгөн тусламж олгох эсэх талаар хэлэлцэж байна.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд

Хуваалцах