Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сөүл хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин боллоо

Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод дахин Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сөүл хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин боллоо
Сөүл хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод дахин Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо.

Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар улс орон даяар болсон энэ ажиллагаанд нийт 2.3 сая гаруй хүн, Сөүл хотод л гэхэд жагсаалд ойролцоогоор 1.7 сая хүн оролцжээ.

Жагсагчид “Пак Гын Хэ зайл”, “Сэнури намыг тараа” гэсэн уриа лоозон хашгирч байлаа. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын үеэр ямар нэгэн мөргөлдөөн, сөргөлдөөн бүртгэгдээгүй байна.

Сөүл хотод гартаа бамбар барьсан жагсагчид Ерөнхийлөгчийн өргөөний хажуугаар 200-аад метрийн зайтай жагсан өнгөрчээ. Өмнөд Солонгосын парламентын ордны дэргэд бас нэг жагсаал болсон байна. Үүнд ойролцоогоор 20-иод мянган хүн оролцож, эрх баригч “Сэнури” намаас сөрөг хүчний санаачилсан Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентад хэлэлцэх үеэр дэмжихийг уриалж байжээ.

Хэдийгээр “Сэнури” намын хэсэг нөхөд Пак Гын Хэ-гийн эсрэг санал өгнө гэж байсан ч Ерөнхийлөгч 2017 оны дөрөвдүгээр сард сайн дураараа огцрохыг харзнана гэж мэдэгдсэн юм. Парламентад Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт энэ сарын 9-нд болно. Сөрөг хүчинд Пак Гын Хэ-г огцруулахын тулд дор хаяж 200 санал хэрэгтэй юм.

Хуваалцах