Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сөүл хотын ойролцоо байлдааны онгоцны үзэсгэлэн гарч байна

Энэ үеэр Өмнөд Солонгосын “Эф-22 раптор” байлдааны нисэх онгоц 5 минутын турш нисч, агаарт тулалдах чадвараа сонирхуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сөүл хотын ойролцоо байлдааны онгоцны үзэсгэлэн гарч байна
Сөүл хотын ойролцоо байлдааны онгоцны үзэсгэлэн гарч байна. Зураг: МҮОНРТ

Сөүл хотын ойролцоо “Адекс” байлдааны онгоцны үзэсгэлэн нээгдлээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын “Эф-22 раптор” байлдааны нисэх онгоц 5 минутын турш нисч, агаарт тулалдах чадвараа сонирхуулсан байна. Үзүүлэх нислэгийн үеэр тус онгоцыг жолоодсон нисгэгч хошууч Даниэль Дикенсон “Эф-22 раптор” онгоц бусад байлдааны нисэх онгоцноос хурд болон хөнгөн шаламгай байдлаараа давуу талтайг онцолжээ.

“Эф-22 раптор” нь агаарын байлдааны онгоц боловч агаараас газарт тулалдах чадвартай юм. Түүнчлэн АНУ-ын агаарын хүчний “Эф 35” байлдааны нисэх онгоц уг үзэсгэлэнд оролцох юм байна. “Эф-35” онгоцыг Өмнөд Солонгос улс ирэх жил худалдан авахаар төлөвлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ БНСУ-ын агаарын хүчний “Эф 15” болон “Хар Бүргэд” байлдааны онгоцуудыг уг үзэсгэлэнд оролцуулах юм байна.

Энэхүү үзэсгэлэн өчигдөр худалдан авагчдад зориулан нээгдсэн бөгөөд энэ сарын 21-22-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй болох юм. Үзэсгэлэнд дэлхийн 33 улс орон оролцож буй юм байна.

Хуваалцах