Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 255 том хүн, 6 нярай хүүхэд тээвэрлэсэн МИАТ-ийн онгоц өнөөдөр 20:15 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана. Дээрх иргэд БНСУ-д COVID-19 халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан байна.
Мэдээллийн алба


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 том хүн, 5 нярай хүүхэд тээвэрлэн хүргэсэн бол Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусний халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд тээвэрлэн ирнэ.Тус нислэг 4 дүгээр сарын 2-ны өдрийн 20:15-д буухаар төлөвлөж байна.Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333 999 дугаараас лавлана уу.


















