Сөүлд Монгол залуу, Иран залууг зодон саатуулагджээ
БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн хэлтэст Монгол оюутан саатуулагджээ. Тэрээр В гэгч 21 настай бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн шөнийн цэнгээнийн газар найз нөхдийнхөө хамт үйлчлүүлж байгаад Ираны оюутан залуутай маргалдсан байна.
Мэдээллийн алба

Улмаар бусдын анхаарлыг татахуйц хэмжээнд дуу дуугаа авалцан чангаар маргалдаж байгаад Монгол оюутан түүнд эхэлж гар хүрч, зодолдсон аж. Маргаан, зодооны эцэст иран залуу хөмсөгнийхөө ойролцоо 2 см орчим сэтэлсэн шарх авчээ.
Хэт их архи уусан Монгол оюутан зодооноос гарч яваад гудамжинд унан унтсан бөгөөд түүнийг хэргийн газраас холгүйхэн 2013.08.03-ны шөнийн 03:00 цагийн үед унтаж байхад нь хотын цагдаа нар олж саатуулсан байна. Хэргийг Сөүл хотын цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.