Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн 54.2 хувь нь 4-6 сард тохиолдсон байна

Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн 54.2 хувь нь 4-6 сард тохиолдсон байна
Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн 54.2 хувь нь 4-6 сард тохиолдсон байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдсон ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад гарсан байна.

Тухайн хугацаанд тохиолдсон ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

Иймд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах