Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 108 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гуравдугаар сарын 7-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гуравдугаар сарын 7-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ.
ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна. Мөн сүүлийн 24 цагт нэг иргэн халдварын улмаас нас барлаа" гэсэн мэдээллийг өглөө.
Эдгээрээс Улсын драмын эрдмийн театрт "COVID-19" халдвар тархаж, энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол батлагдсан байна." гэх мэдээллийг өгөв.





















