Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүлийн 24 цагт 52 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Өнөөдөр болсон "Covid-19" халдварын талаарх нөхцөл байдлын ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн 24 цагт 52 хүнээс коронавирусний халдвар илэрлээ
Сүүлийн 24 цагт 52 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр болсон "Covid-19" халдварын талаарх нөхцөл байдлын ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 52 хүнд Covid-19 вирус илэрсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээн"-ний хүрээнд илэрсэн бөгөөд 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа.

"Нэг хаалга нэг шинжилгээ"-ний хүрээнд 10 хоногт нийт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 41 -нь анхны, 37 нь ойрын хавьтал байлаа. Өнөөдөр шинээр илэрсэн тохиоллын 24 нь өмнөх тохиолдлуудын хавьтлууд байлаа." хэмээн мэдээллээ.

Монгол Улс дахь коронавирусний халдварын өнөөдрийн 11 цагийн байдлаарх мэдээллийг Эрүүл мэндийн яманы эх сурвалжтайгаар хүргье.

Хуваалцах