Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ

Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй Боловсролын сайд Л. Энх-Амгалан уулзлаа. Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27600 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурсан. Хүүхдийн тоо 4984-өөр буурсан үзүүлэлт гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар  буурчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ. Зураг: МҮОНРТ

Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй Боловсролын сайд Л. Энх-Амгалан уулзлаа. Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27600 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурсан. Хүүхдийн тоо 4984-өөр буурсан үзүүлэлт гарчээ.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийг халж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96 хувьд хүргэж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан. СӨБ-ын сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

  • Сургуулийн өмнөх боловсролын тусгай боловсролын багшийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах.

  • 5 настай хүүхдүүдийн 96 хувийн цэцэрлэгт хамрагдаж байгааг 100%-д хүргэх, үүнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх.

  • СӨБ-д тусгай хэрэгцээт боловсрол тэр дундаа хэл засалч мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах.

  • Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэхэд холбооны саналыг тусгах.

  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт багшийн цалингийн нэмэгдэл зэрэг нь хувийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

  • Хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын бизнес конференцийг хамтран зохион байгуулах.

  • Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж төр-хувийн хэвшлийн түншлэлээ шинэ шатанд гаргаж ажиллах.

Хотхоны бага сургууль төсөлд хувийн цэцэрлэгүүдийг манлайлж ажиллах зэрэг олон асуудлыг ярилцаж, яамны зүгээс дэмжиж ажиллахаар боллоо.

Хуваалцах