Сүүлийн гурав хоногт хийсэн 1726 шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй байна
2020.09.06-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 421 хүний /PCR/ шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.09.07/ мэдээлэл хийлээ.
2020.09.06-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 421 хүний /PCR/ шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй байна.
НИЙТ ШИНЖИЛГЭЭ:
- 08.24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 257 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолооч,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүн /давтан/,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүн /давтан/,
- Тусгаарлан ажиглах байруудад байгаа 28 хүнд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д нийт 14 хүн эмчлүүлж байгаагаас, найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүн хүндэвтэр оноштой байна.
- Цэргийн төв эмнэлэгт 60 хүн тусгаарлагдаж байгаагаас, 1 хүний биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3600 хүн байна.
- Өчигдөр шинээр 365 хүн тусгаарлалтанд орсон бол, 625 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 310 бөгөөд эмчлүүлж эдгэрсэн 296 хүн байна. Үүнд:
- ХӨСҮТ-өөс сувилалын газруудад шилжсэн 16 хүн,
- Гэрийн тусгаарлалтанд шилжсэн 25 хүн,
- Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 255 хүн байна.
2020.09-р сарын 04, 05, 06-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид нийт 1726 шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй аж.
Үүнд:
- 08.21-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
- 08.22-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
- 08.24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
- 09.04-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нар,
- Дархан-Уул аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан иргэд багтаж байна.


















