Сүүлийн хоёр өдөрт Италийн боомтод 1700 орчим цагаач очжээ
Сүүлийн 48 цагийн дотор Италийн Лампедуза аралд 1700 орчим цагаач хүрэлцэн очлоо гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр орон нутгийн цагаачдыг хүлээн авах төвийн ачаалал хэт ихэссэнийг мөн мэдээлж байна.
Мэдээллийн алба

Сүүлийн 48 цагийн дотор Италийн Лампедуза аралд 1700 орчим цагаач очсон байна гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр орон нутгийн цагаачдыг хүлээн авах төвийн ачаалал хэт ихэссэнийг мөн мэдээлж байна.
Сицилийн жижиг арал нь Тунисийн эргээс ердөө 150 км зайд оршдог байна.
Ням гарагт Sky Italia-аас цацсан бичлэгт Италийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцон дээр олон арван цагаачдыг завинаас буулгаж, тээврийн хэрэгсэлд шилжүүлэн суулгаж байгааг харуулсан байна. Тус улсын Дотоод хэргийн яамны тоо баримтаас үзвэл, он гарснаас хойш 28,000 гаруй цагаач Италид очоод байгаа нь 2022 оны мөн үед ирсэн цагаачдаас бараг дөрөв дахин их үзүүлэлт юм байна. Гэхдээ энэ нь хэдэн жилийн өмнө голдуу Ливи эсвэл Тунист амьдардаг хүний наймаачдын бүлэглэлүүдээс гаргадаг гаргадаг байсан далайд явах зориулалтгүй завиар явж Италийн эрэгт хүрдэг байсан хээн мянган цагаачидтай харьцуулахад арай бага тоо гэдгийг мөн хэлж байна.
Одоогийн засаглаж буй Жиоржиа Мелонигийн баруун жигүүрийг баримтлагч засгийн газар Ливийн умард хэсгийн Газар дундын тэнгист хүмүүнлэгийн усан онгоц ажиллуулдаг байсан явдлыг таслан зогсоогоод байгаа юм. Тус онгоцууд цагаачдыг тосон авч том завинд суулган Италийн боомтууд дээр аваачиж өгдөг байсан байна.


















