Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сүүлийн нэг жилд 650 мянган дүрвэгч Их Британий хилээр нэвтэрчээ

2015 оны 6 сараас энэ оны 6 сар хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 650 мянган цагаач, дүрвэгч Их Британийн нутаг дэвсгэрт орж ирсэн байна. Энэ тухай тус улсын үндэсний статистикийн товчооны тайланд тэмдэглэсэн байгаа бөгөөд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн нэг жилд  650 мянган дүрвэгч  Их  Британий хилээр нэвтэрчээ
Сүүлийн нэг жилд 650 мянган дүрвэгч Их Британий хилээр нэвтэрчээ. Зураг: МҮОНРТ

2015 оны 6 сараас энэ оны 6 сар хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 650 мянган цагаач, дүрвэгч Их Британийн нутаг дэвсгэрт орж ирсэн байна. Энэ тухай тус улсын үндэсний статистикийн товчооны тайланд тэмдэглэсэн байгаа бөгөөд энэ тоо нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг онцолсон байна. Мөн Европын Холбооны гишүүн орнуудаас Их Британи руу шилжин ирсэн иргэдийн тоо 284 мянгад хүрсэн нь дээд үзүүлэлт болж байгаа юм.

Статистикийн товчооны энэ тайланд тэмдэглэснээр Их Британи улсын иргэд улс орноо Европын Холбооны эгнээнээс гаргахаар шийдвэрлэсний дараа цагаач, дүрвэгсдийн урсгалд нэг их өөрчлөлт ороогүй аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Их Британид ирсэн цагаачдын тоогоороо Румын улс жагсаалтын нэгд бичигджээ. Тодруулбал тус улсын нийт 54 мянган иргэн өнгөрсөн нэг жилд Их Британид ирж суурьшсан байна. Их Британийн цагаачлал, гадаад хэргийн сайд Роберт Гудвилл засгийн газар тус улсад ирэх цагаачдын тоог бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.

Мөн Европын Холбооны эгнээнээс улс орноо гаргах яриа хэлэлцээнд Британид ирэх цагаачдын тоог багасгах асуудлыг гол болгон тавина гэдгийг мэдэгдсэн юм. Их Британийн засгийн газар Европын Холбооны гишүүн орнуудаас ирж байгаа цагаачдад 4 жилийн хугацаатайгаар тодорхой төрлийн тэтгэмжүүд олгохгүй байх санал тавьж байгаа юм байна. Гэвч Еврокомисс энэ санал нь олон асуудал дагуулна хэмээн эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.

Хуваалцах