Сүүлийн шалгаруулалт "Монгол туургатан" театрт боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Гурван үе шатаар шалгаруулсан энэхүү тэмцээний эхний хоёр шат Улаанбаатар хотод, харин сүүлийн шалгаруулалт Төв аймгийн “Монгол туургатан” театрт болсон юм.
Тэмцээний сүүлийн шатанд нийт 11 дуучин оролцсоноос тэргүүн байрт дуучин, Б.Батцэцэглэн, II байрт “Түмэн-Эх” чуулгын дуучин Б.Мөнхбаатар, III байрт ҮДБЭЧ-ийн дуучин Б.Ууганбаяр нар шалгарчээ.