Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол-Канадын эмнэлгийн төслийн хүрээнд Deseret Олон Улсын Энэрэлийн байгууллагаас УНТЭ-т сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах 77000 америк долларын тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. ОСТ аппараттай болсноор торлог шилэнцэр, нүдний даралт ихсэх өвчин болон эвэрлэгийн өвчний о

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах гэрээнд гарын үсэг зурлаа
Сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол-Канадын эмнэлгийн төслийн хүрээнд Deseret Олон Улсын Энэрэлийн байгууллагаас УНТЭ-т сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах 77000 америк долларын тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. ОСТ аппараттай болсноор торлог шилэнцэр, нүдний даралт ихсэх өвчин болон эвэрлэгийн өвчний оношилгоо эмчилгээ, мөн судлагааны ажлыг баримтжуулан хийх, сургалт явуулахад өндөр ач холбогдолтой юм.

Анх удаа улсын эмнэлэгийн хэмжээнд энэхүү багаж нь суурилагдсанаар үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүү шинжилгээнд явуулах чирэгдэлийг байхгүй болгоно. Энэ багажтай болсноороо торлог шилэнцрийн өвчний оношилгоо, эмчилгээг УНТЭ дээр цогцоор нь шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм.

Хуваалцах