Суултуурт могой ичжээ
Австралийн нэгэн бие засах газрын суултуурын усан дотор могой ичжээ. Түүнийг очиж гаргасан ажилтан ярихдаа “Энэ надад ирж байгаа анхны дуудлага биш юм.
Мэдээллийн алба

Австралийн нэгэн бие засах газрын суултуурын усан дотор могой ичжээ. Түүнийг очиж гаргасан ажилтан ярихдаа “Энэ надад ирж байгаа анхны дуудлага биш юм. Би энэ газраас холгүй байх бас нэгэн бие засах газраас өмнө нь 3 метр урт могой гаргаж байсан бол энэ удаагийнх 2.4 метрийн урттай могой байлаа” хэмээн ярьсан байна.

Түүнчлэн нийтийн бие засах газар ажиллуулдаг эмэгтэй түүнээс могойн байсан хоолойг бөглөж өгөхийг хүссэн гэнэ. Харин тэрбээр хариуд нь “Би гагнуурчин биш. Тэглээ ч тэр могой хоолойгоор дамжин дахин орж ирнэ гэдэг магадлал багатай” гэжээ.


















