Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүний цогцолбор үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо

сүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүүний үйлдвэр байгуулах ажлын хэсэг”-ийг байгуулан, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүний цогцолбор үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо
Сүүний цогцолбор үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймагт өмнө нь сүүний 20 гаруй чиглэлийн ферм үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд одоогийн байдлаар 4-5 ферм улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд тус аймгийн иргэдийг эрүүл, цэвэр сүүгээр бүрэн хангаж чадахгүй байна гэж үзэн сүүний чиглэлийн фермүүд “Дэвшил” төрийн бус байгууллага байгуулжээ.

Тус төрийн бус байгууллага тэжээлийн үйлдвэр, хадлангийн үйлдвэртэй “Сүүний нэгдсэн цогцолбор” байгуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилснаар дэмжигдэн, аймгийн ард иргэдийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүүний үйлдвэр байгуулах ажлын хэсэг”-ийг байгуулан, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийсэн байна.

Түүнчлэн ажлын хэсгийн ахлагчаар тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг сүүний үйлдвэр байгуулах боломж, нөхцөл, зах зээлийг судалж, хаана, хэрхэн байгуулах, иргэдэд сүүг хэрхэн хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн судлах юм.

Мөн ирэх долоо хоногт иргэд, малчид, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах