Суурин утас хэрэглэгчдийн ярианы төлбөр Сар шинийн гурван өдөр үнэгүй боллоо
Энэ жилийн Цагаан сараар элгэн садандаа зочлохгүй, өрх бүр өргөө гэртээ суурин шинэлэхийг Монголын цахилгаан холбоо компаниас нийт иргэддээ уриалж байгаа юм.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Энэ жилийн Цагаан сараар элгэн садандаа зочлохгүй, өрх бүр өргөө гэртээ суурин шинэлэхийг Монголын цахилгаан холбоо компаниас нийт иргэддээ уриалж байгаа юм. Тус компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон даяар нийт өрхийн суурин утас хэрэглэгчдийнхээ ярианы төлбөрийг сар шинийн гурван өдрийн туршид сүлжээ харгалзахгүй үнэгүй болгохоор болсон байна.
Дэлхий дахинд нүүрлээд байгаа "COVID-19" вирусээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалахад анхаарч, урьдчилан сэргийлэхэд байгууллага болон иргэн бүрийн оролцоо чухал байна. Тиймээс салбар бүр өөрсдийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээнд дэмжлэг, хандив өргөх, ариун цэврийг чанд сахих уриалга гарган хариуцлагатайгаар хамтран оролцохыг Монголын цахилгаан холбоо компаниас уриалж байгаа юм.


















