Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүүтэй цай хавдрын эсрэг үйлчилгээтэйг баталжээ

Хавдарт өвчнүүдээс сэргийлэхэд ногоон цай дэндүү онцгой үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд нэг бус удаа нотлон харуулжээ. Ногоон цайн дотор полифенол гэдэг бодис ихээр агуулагддаг бөгөөд Өөрөөр хэлбэл, эпигаллокатехин галлат гэдэг бодисны тухай яригдах болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүүтэй цай хавдрын эсрэг үйлчилгээтэйг баталжээ
Сүүтэй цай хавдрын эсрэг үйлчилгээтэйг баталжээ. Зураг: МҮОНРТ

Хавдар өвчнөөс сэргийлэхэд ногоон цай онцгой сайн үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд нэг бус удаа нотлон харуулжээ.

Ногоон цайн дотор полифенол гэдэг бодис ихээр агуулагддаг бөгөөд өөрөөр хэлбэл, эпигаллокатехин галлат гэдэг бодисны тухай яригдах болно.

Мэргэжилтнүүд энэ бодис хүний бие махбодод хамгийн үр бүтээлтэй үйлчлэхэд ямар нөхцөл шаардлагатай болохыг мэдэж авахыг хүсчээ.

Тэгтэл тэр нь сүү гэдэг нь тодорхой болж Канадын Онтарио мужийн Гвельфын их сургуулийн эрдэмтэд энэ бодисыг сүүн дотор хийж хутгахад өөрийн биологийн шинж чанаруудыг хадгалж үлдээд зогсохгүй хавдрын эсрэг үйлчилгээ нь нэмэгддэг гэдгийг олж мэджээ.

Сүүтэй урвалд орсноор энэ бодис бүдүүн гэдсэн доторх хавдрын эд эсүүдийг үржиж, дэлгэрэх хурдыг багасгадаг байна.

Хуваалцах